Хийх зүйл их л байна даа. Өдөр бүр өсөн торних бяцхан охиноо орхиод гарахад хэцүү шүү .Ээж болоод гэрийн эзэгтэй болох тун амаргүй шүү.Хичээл их хийх зүйл маш их гээч гэхдээ чадахгүй гэлгүй хичээж л байна.Хамгийн их дэм өгдөг хүн бол миний хайрт чи минь зовох цагт тулгуур минь баярлах цагт хамт байх тэр хүн тэнгэрийн элч шиг л түшигтэй.Гэрлүүгээ яараад гүйхэд зам түгжрэх хамгийн хэцүү гээч буугаад гүймээр байвч манай сургууль хотын захад болохоор гүрийгээд л зогсох хэрэгтэй болдог.Баярлууштай нь миний охин уйлах нь бага тэгээд эмээтэйгээ очтол байж л байдаг. Хараад л амаа том ангайж инээх нь сахиусан тэнгэр л гэлтэй.Унтаж байхдаа бүүр эгдүүтэй гээч үнсчихмээр гээч даанч сэрчих гээд байдаг болохоор хориотой лого зүүсэн гүнжхэн минь дархан цаазтай мэт л унтдаг даа.Гэхдээ охин минь удаан унтдаггүй л дээ цаг л унтдаг ,анх 4 5цаг унтдаг байсын даанч одоо сэрүүн байх гээд байдаг болчихсон л доо
Надад хариад нөхрийнхөө хувцасыг угааж охиноо авах гээд л бишгүй л ажил байдаг даа.Охины даавуу хувцас гээл бүүр өдөр болгон угаадаг л даа.Гэхдээ миний энэ амьдрал аз жаргалын эхлэл охин маань амьдралын минь эрч хүч.........Амьдралд би хайртай